G7-гийн удирдагчид Оросын эсрэг хоригоо чангатгахаа мэдэгдлээ

“Их долоо”-гийн орнууд шаардлага гарвал Оросын эсрэг хоригоо чангатгахад бэлэн гэнэ. Энэхүү мэдэгдлийг Итали улсад болсон G7-гийн хоёр хоногийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгээс гаргасан тунхаглалд бичжээ.
 
Их долоогийн удирдагчид Украины тусгаар тогтнолд хүндэтгэлтэй хандаж, хоригоо сунгахад санал нэгдлээ. Зургаан хуудас бүхий тунхаглалын баримтад их долоогийн орнуудын удирдагчдын бүс нутгийн болон дэлхий дахиныг хамарсан асуудалд өгсөн үнэлэлт дүгнэлтийг багтаажээ. Энд Украины хямралыг Минскийн хэлэлцээрт орсон бүх тал нөхцөлүүдээ бүрэн биелүүлсэн тохиолдолд л шийдвэрлэх боломжтой гээд үүнд Орос улс бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бий болгоход үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ.
 
Түүнчлэн G7-гийн орнууд Крымыг Оростой нэгтгэснийг хууль бус гэсэн байр сууриндаа хэвээр байгаа бөгөөд Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг эргээд бий болгоход дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.
 
Цаашид Оросын эсрэг авах хориг арга хэмжээ нь Оросыг Минскийн хэлэлцээрийн хүрээнд үүргээ бүрэн биелүүлж, Украины тусгаар тогтнолд хүндэтгэлтэй хандахаас бүрэн хамаарна гэж тэмдэглэжээ. Тус баримтад “Орос өөрийн үүрэг хариуцлагаа биелүүлсэн үед л хоригийг цуцлах боломжтой. Гэхдээ бид шаардлага гарвал Орост үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэхийн тулд цаашдын хязгаарлах арга хэмжзэгээ авахад бэлэн байна” гэжээ.
 
Их долоогийнхон Украинд амбиц бүхий шаардлагатай шинэчлэлээ хийхэд нь цаашид ч тусална гэдгээ мэдэгдээд Киевийн одоогийн амжилтыг сайшаан үнэлсэн байна. Үүнээс гадна их долоогийнхон Оростой хамтран ажиллахад ч бэлэн байгаагаа мэдэгджээ. “Оростой бид санал зөрөлдөж байгаа ч бүс нутгийн болон манай ашиг сонирхлын хүрээнд бий болсон ерөнхий асуудлыг зохицуулахад хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар уулзалт хийх үеэрээ ч олон улсын асуудлыг шийдвэрлэхэд Оростой яриа хэлэлцээ хийх нь нэн чухал гэж тэмдэглэсэн билээ. Яг ийм мэдэгдлийг Италийн Гадаад хэргийн сайд Анжелино Альфано ч хийсэн юм.


Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.