Ачааны автомашинуудад шалгалт хийж байна
Тээврийн газар хамтран ачаа тээврийн том оврын автомашинуудад хамтарсан шалгалт хийж эхлээд байна.

Шалгалтаар “Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам”, “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын заалтууд, “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн заалтууд тус тус зөрчигдсөн, тээвэрлэлтийн бичиг, баримтын бүрдэлгүй зөрчлүүд одоогийн байдлаар илрээд байна.

Гарсан зөрчлүүд дээр тус газрын улсын байцаагч захиргааны арга хэмжээ тооцон ажиллаж байна. Шалгалт үргэлжилж байна.

С.Саранзаяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus