Дорнодчууд Хан уулаа тахив

Зуны тэргүүн хөхөгчин могой сарын Шиний гуравны билэгт сайн өдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр Дорнодчууд  нутгийн шүтээн  Хан уулаа тахив. Уул усаа тахин байгаль дэлхийгээ аргадан, ард түмнийхээ заяа буяныг даатгах уламжлалт ёс, зан үйлд аймаг, сумын удирдлагууд, ард иргэд оролцлоо.

Тахилгын эхэнд Данриг данжаалин хийдийн лам, хуврагууд  ном хурж, уул овоогоо аргадсан байна. Дорнод аймгийн удирдлагууд нутгийн олноо аливаа муу бүхнээс гэтэлгэж, идээ ундаа элбэг дэлбэг, сэтгэл тэнүүн, амар амгалан байлгахыг уул уснаасаа хүсэн сүсэглэжээ.

Тахилгын үеэр уртын дуу, морин хуурын аялгуу эгшиглүүлж уул овоогоо аргадан, бөхийн барилдаан, гурван насны хурдан морьны уралдааныг зохион байгуулсан байна.

Б.Орхон

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-05-29 14:47:34
    евер монгол ар монгол хоер ч овоо тахиж найр наадам хийж байгаад л манж нар шиг нэг мэдэхэд сраггуй болсон байх байхаа даа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах