Б.Чойжилсүрэн: Концессийн үр ашгийн тооцоо хийхээр аудит оруулна
Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” болон 2018 оны улсын төсвийн хүрээний мэдэгдлийг тус тус хэлэлцээд санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Дараагаар нь 2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд концессийн гэрээг үргэлжлүүлэх эсэх, 2016 оны УИХ-ын сонгуулиар амласан амлалтаа хэзээсээ хэрэгжүүлэх зэрэг асуултыг тавьж байлаа.

Үүнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Концессийн үр ашгийн тооцоо хийхээр аудит оруулна. Ажил нь эхлээгүй концессийг зогсоосон байгаа. Гэхдээ бидэнд мөрийн хөтөлбөрөө санхүүжүүлэх бололцоо бий. Ард түмэнд амласан амлалтаа биелүүлэхэд БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын төслийг нэг удаад өөрчлөх тохиролцоо хийсэн. Засгийн газар хэлэлцээд, гишүүдийн саналыг авна.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Үүсээд байгаа эдийн засгийн эерэг байдал баталгаатай биш эмзэг байгаа. Сангийн яам цаашдаа үргэлжлүүлж ажиллах ёстой. Гадна, дотнын байгууллагуудтай тохирсон зүйл дээрээ хатуу байх ёстой. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн санхүүжилттэй холбоотой зээлийг зохих журмын дагуу хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаараарай гэлээ.

Ингээд Төсвийн хүрээний мэдэгдлийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг гишүүдийн олонх дэмжлээ.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MAXH 2017-05-30 10:48:33
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд ...
    122.201.31.64
    Мэдэгдсэн Хариулах
  • үнэнхүү 2017-05-30 10:15:17
    концесст үр ашиг гэж огт байхгүй мөнгө хулхидаг сонгодог арга л болсон байна. аудит хийх нь илүү ажил цаг алдсан асуудал юм. нэг тэрбумын ажлаа 2 тэрбум авна
    202.180.220.186
    Мэдэгдсэн Хариулах
    • zarim  2017-05-30 10:33:15
      harin tiim mungu ideh l arga audit hiih ge YU baih be dee shal hudlaa shdee audit hiij chadah hun baihgyi eee bugd naimachin
      103.194.176.101
      Мэдэгдсэн Хариулах