Хүүхдийн баяраар Монголын үндэсний музей цагийн хуваарийн дагуу ажиллана

Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт анх 1925 онд Женевт зохион байгуулагдсанаар зургадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" болгох уриалга гаргасан гэдэг. Улмаар 1951 онд Олон Улсын Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн зургадугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.

Энэ өдрийн хүрээнд хүүхдүүдэд зориулсан сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хүүхдийн баярын хөтөлбөр аль хэдийн гарсан. Тухайлбал хүүхдийн баярыг угтаж жил бүр сонирхолтой арга хэмжээ зохион байгуулдаг Монголын Үндэсний музейн хамт олон энэ жилийн Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Үүнээс гадна “Баатрууд”, “Алтан титэм”музейн боловсролын хөтөлбөрүүдэд үзэгч хүүхдүүддээ үнэ төлбөргүй хамруулахаар бэлджээ. Түүнчлэн сургуулийн өмнөх насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй үзэх боломжтой аж.

Б.Сансар
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.