Монгол Улсад орох гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 70 хувиар буурчээ

Монголбанк 2014 оны эхний зургаан сарын төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлийг гаргалаа.  

Урсгал тэнцэл 603.6 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 62 хувиар буюу 1,004.3 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Үүнд барааны гадаад худалдааны дансны алдагдал 113 хувиар буурч 86.0 сая ам.долларын ашигтай гарч, үйлчилгээний худалдааны алдагдал 11 хувиар буурч 649.8 сая ам.долларт, орлогын дансны алдагдал 51 хувиар буурч 143.4 сая ам.долларт,  урсгал шилжүүлгийн ашиг 81 хувиар өсч 103.5 сая ам.долларт тус тус хүрсэн нь нөлөөлжээ.
 
Хөрөнгө, санхүүгийн тэнцэл 29.8 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 97 хувиар буюу 884.9 сая ам.доллараар буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын ашиг 70 хувиар буюу 873.2 сая ам.доллараар багасч, бусад хөрөнгө оруулалтын дансны алдагдал 129 хувиар буюу 465.5 сая ам.доллараар өссөнөөр тайлбарлагдаж байна.
 
Бусад хөрөнгө оруулалтын алдагдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ийнхүү өсөхөд аж ахуйн нэгж, байгууллагуудын гадаад худалдааны авлага 209.5 сая ам.доллараар өсч, гадаад зээл цэвэр дүнгээр 187.3 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ.

Г.Уянга
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болдоо 2014-08-01 04:32:32
    Гадаадын хоронго оруулалтын ашиг буурсан гэнээ, гадаадын хоронго оруулалтын хэмжээ гэж бичээ. Юу бичиж байгаагаа ойлгохгуй сэтгуулч ээ. Энэ 20 гаруй настай эмэгтэй сэтгуулчид гэж богсоо л бодохоос тархи нь ажиллахгуй шуу
    103.26.193.4
    Мэдэгдсэн Хариулах