Бүгд Найрамдах Итали Улсын хойд хэсэгт оршдог Феррара хот нь жил бүр ардын урлагийн олон улсын “Ferrara Buskers” хөгжмийн наадам зохион байгуулдгаараа Европ болон дэлхий нийтэд танигдсан хот юм.
1988 оноос хойш зохиогдож буй уг наадмын 27 дахь удаагийн арга хэмжээ 8 дугаар сарын 21-31-ний өдрүүдэд болох бөгөөд монголын ардын урлагийн чиглэлээр уран бүтээл туурвидаг Хулан, Хөх Монгол, Седаа, ТрансМонголиа зэрэг хамтлаг, дуучид хүндэт зочноор уригдан оролцох юм.
27 дахь удаагийн “Ferrara Buskers” олон улсын хөгжмийн наадмын хөтөлбөрийг танилцуулах хэвлэлийн бага хурлыг БНИУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, Феррара хотын захиргаа болон Монгол Улсын ЭСЯ хамтран 2014 оны 7 дугаар сарын 31-нд Ром хотод зохион байгуулсан байна.
П.УНДРАМ
Оллоо.мн