Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарцын шавыг тавина
Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төмөр зам”-тай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарц барих төсөл”-ийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих ажлыг эхлүүлж байна. Гүүрэн гарцын шав тавих ёслол өнөөдөр төслийн барилгын ажлын талбайд болно.

Энэхүү гүүрэн гарцыг барьснаар төмөр зам, авто машинтай нэг түвшинд огтлолцдог  хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах,  тэр хэрээр замын ачаалал буурах чухал ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх ба Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай,  16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй, 2 эгнээ нийт 160у/м гүүр, 110у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх авто машин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400у/м гүүр, 237 у/м тулц ханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөрбетон гүүр барих юм. Төслийн нийт төсөвт өртөг 42,38 сая ам доллар болох бөгөөд гүүрийг 2017 – 2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ:

Төсөл нь дараахь хэсгүүдээс бүрдэнэ.

  1. Дунд гол, төмөр зам, нарны зам дээгүүр 4 эгнээ, 16.5 м өргөн зорчих хэсэг бүхий 470 ум гүүрэн гарцыг шинээр барих.
  2. Гүүрийн 2 талын гудамж зам буюу Их Монгол улсын гудамж болон Олимпийн гудамжыг өргөтгөж шинэчлэх барих.
  3. Нарны замаас шинээр барьсан гүүрэн гарц руу баруун эргэж урагш явах 2 эгнээ, 7.5 м өргөн  637 м гүүр ба налуу замыг шинээр барих.
  4. Үндсэн шинэ гүүрээс Нарны зам руу баруун эргэж буух 1 эгнээ, 7.5 м өргөн 170 м урт гүүр ба налуу замыг шинээр барих.
  5. Нарны замаас Үндсэн шинэ гүүр рүү баруун эргэж урагш явах 1 эгнээ, 8.5 м өргөн 270 м урт гүүр ба налуу замыг шинээр барихаар төлөвлөж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ямар байсан хурдан бариулдаа 2017-06-13 11:45:05
    Хятадуудаар бариулаарай,, Манайхны тавьсан гуурнууд Ходоо зугээр бороны усанд нураад л цомроод хачин юм хийх юм.
    91.179.173.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Ganaa 2017-05-31 14:05:19
    Parkiin zogsooloos ih awj bgaan bn. Neg hiisniih dund goliin ter hoyor taliin gazriig tsetserlegjuleh heregtei. Uursduu shaana shuu. Tsetserleg heregtei bn.
    66.181.188.165
    Мэдэгдсэн Хариулах
  • orgil 2017-05-31 08:42:47
    tomor zamaa hotiin tovoosoo garaachee. tgd bugd ok bolno shdee.
    103.26.194.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2017-05-31 08:10:05
    Гүүртэй болох сайхан л байна. Харин гүүрийн урд талын түгжрэл шийдэгдэхгүй асуудал болох байх даа. (Дүнжингарав хорооллын баруун тал)
    139.5.217.39
    Мэдэгдсэн Хариулах
  •  2017-05-31 07:17:14
    шав тавьж ханахгүй юм аа
    202.9.41.63
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-05-31 06:34:02
    goy guuren zam boloh yum bna ene olon yum yariad bgaa humuus barigdsan hoino ni en zamaar yavahgui bj chadah bolvuu kkk hiiheesee iluu ih yarih yum
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-05-31 04:45:51
    Хурдан бариарай, жолооч бидэнд маш хэрэгтэй гүүр байна шүү
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-05-31 04:15:56
    ийм зай үлдсэн л байх даа. нил чигжээс
    202.55.184.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Хаха 2017-05-31 04:14:42
    Сандуй барныхаа газрбг чөлөөл гэхээр улсаас мөнгө гаргаж лалартаваа гэж зам чөлөөл сандуй
    202.70.46.216
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗӨВЛӨХ 2017-05-31 03:54:08
    ХЭРЭВ ЭНЭ ГҮҮРНИЙ ЗУРАГ БОЛ УЧИР ДУТАГДАЛТАЙ ЗҮЙЛ ХАРАГДААД БАЙХ ЮМ. ХОЙНООС БАРУУН, ЗҮҮНЭЭС ХОЙШОО, УРДААС ЗҮҮН, БАРУУНААС ХОЙД ЗҮГРҮҮ ЯАЖ ЭРГЭХ ЮМ БОЛ...........
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2017-05-31 04:07:08
      Тэгж эргэдэггүй болгож бусад жижиг замуудыг ачааллах замаар түгжрээг багасгана гэж тооцоолсон байх. Ийм том уулзварыг алдаатай хийнэ гэж юу байхав...
      103.11.192.70
      Мэдэгдсэн Хариулах
      • Zochin 2017-05-31 04:10:14
        Энэ нарантуул руу явж буй машин энэ замаар явахгүй л болж байгаа юм байна, төв зам ялангуяа зүүн 4 замын уулзвар, мөн нарантуул руу урдаас буюу үндэсний цэцэрлэ...
        103.11.192.70
        Мэдэгдсэн Хариулах
        • Gggg 2017-06-01 02:41:14
          Narantuul gej neg tugjee bugluunii mangas bna aa
          27.123.214.126
          Мэдэгдсэн Хариулах
        • Zochin 2017-05-31 04:11:10
          цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын уулзвар хэцүүдэх юм байна даа... 13-ын дотор зам бол бүр будаа...
          103.11.192.70
          Мэдэгдсэн Хариулах