Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээний аянд Голомт банк нэгдэж байна
Аливаа улсын тусгаар тогтнол, түүх, соёл, зан заншлын билэгдэл, үнэт зүйлсийн нэг нь мөнгөн тэмдэгт байдаг. Энэхүү үнэт зүйлийг бүтээх, үйлдвэрлэх, гүйлгээнд гаргах, ард түмний хэрэглээг түүгээр хангахад нөр их хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардагддаг билээ. Гэтэл Монголчууд бид мөнгөн тэмдэгтээ нугалж базах, бохирдуулах, хиртүүлэх, зурах, бичих, сийлэх нь энүүхэнд болжээ. Тиймээс Голомт банкны хамт олон Монголбанкнаас санаачилсан Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээний аянд нэгдэж, тусгаар улсын бэлгэдэл болсон мөнгөн тэмдэгтдээ хүндэтгэлтэй хандаж, соёлтой хэрэглэхийг харилцагч та бүхэндээ уриалж байна.

Бусдад түгээх
  • gplus