Элэгний хорт хавдар үүсгэх хорт бодис агуулсан кофены түүхий эдийг хураажээ

НМХГ-ын Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтаас хилийн гүний гаалиар оруулж ирдэг хүнсний бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж ажилладаг. Өнөөдөр тус хэлтсээс 2017 оны тавдугаар сард “АБТЭМА” дахь гүний гаалийн хяналтын бүсээр “Юбийн кофе хаус” ХХК-ийн Хонконг улсын “Golden future trading” компаниас импортолсон, Brazil green arabica, Indonesia green arabica гэсэн 2 нэр төрлийн, нийт 475 кг кофений буурцагны чанар, аюулгүй байдалд шинжилгээт хяналтын дүнг танилцууллаа.
 


Хяналт шалгалтын явцад кофены буурцаг тус бүрээс дээж авч, ургамлын хорио цээрийн болон хор судлалын лабораторийн шинжилгээнд хамруулахад хор судлалын шинжилгээгээр нийлбэр афлатоксин “Brazil green arabica” кофены буурцагт 25.171 мкг/кг буюу стандартын шаардлагаас 6 дахин их, “Indonesia green arabica” кофенд 36.397 мкг/кг буюу стандарт шаардлагаас 9 дахин их байсан ба загвар дээжийн давтан шинжилгээгээр нийлбэр афлатоксин 43.80 мкг/кг, 76.16 мкг/кг байсан нь стандартын шаардлагаас 10-19 дахин их байгаа нь тогтоогджээ.

Афлатоксин гэдэг нь хөгц мөөгөнцөрөөс ялгардаг, бодисын солилцооны хоёрдогч химийн бүтээгдэхүүн юм. Энэ нь байгальд өргөн тархсан бөгөөд ургац хураахын өмнө үед талбай дахь ургац бохирдуулахаас гадна ургац хураасны дараа хадгалалтын явцад хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулдаг. Байгальд 20 орчим төрлийн Афлатоксин үүсдэгээс B1,B2,J1,J2 гэсэн 4 төрөл нь хүн ба амьтны эрүүл мэндэд хамгийн их хор хохирол учруулдаг бөгөөд хүн малын хүнс тэжээлд үүссэн хөгц мөөгөнцөрөөс үүсдэг. Энэ дотор хамгийн хортой нь B1 афлатоксин бөгөөд бага хэмжээгээр агуулсан хүнсийг удаан хугацаагаар тогтмол хэрэглэх нь элэгний хатуурал болон элэгний хавдар үүсгэх эрсдэлтэй болох нь судалгаагаар нотлогдсон тул 1993 онд Олон улсын хавдар судлалын нийгэмлэг хавдар үүсгэгч хүчин зүйлүүдийн I ангилалд оруулсан байна.

Энэ нь хүнсний бүтээгдэхүүнийг чийглэг ихтэй халуун нөхцөлд зориулалтын бус саванд хугацаа хэтрүүлэн хадгалах, шавж мэрэгчид өртөх зэрэг олон хүчин зүйлс нь хүнсний бүтээгдэхүүн хөгцөрч муудахад нөлөөлөх бөгөөд хүнсэнд үүссэн эмгэг төрөгч, хөгц мөөгөнцөрөөс хор ялгардаг.

Шинжилгээний дүнгээр дээрх 2 нэрийн кофены буурцаг нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчиж байгаа тул мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр нийт 389.6 кг, 7.361.350 төгрөгийн үнэ бүхий кофены буурцагийг хураан авчээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-10-11 11:34:29
    Эрдэнэтийн ГОК ын ажилчидад өгдөг бразил гэдэг кофe нь мөн үү
  • Афлатоксин хорт хавдар үүсгэнэ 2017-05-31 19:01:29
    Хадгалалтын горим зөрчигдсөний улмаас хөгцөрч, улмаар хөгц мөөгөнцөрөөс үүсдэг афлатоксин хэмээгч хор хуримтлагдсан бүтээгдэхүүн байнаа. Хавдар үүсгэдэг нь үнэн...
  • зочин 2017-05-31 08:14:07
    Кофе уудаг хүмүүсээ одоо гүрж ногоон цайгаа уу,эрүүл мэндэд хоргүй .
  • жаргал 2017-05-31 06:16:29
    Шээсний шинжилгээ зөв хийхгүй байж кофе зөв шинжиллээ юу тэр тусмаа монголд тарьдаггүй байж тэр яах вэ? Элэг дотрын шинжилгээгээ зөв хий