Emart дэлгүүрийн хамт олон хүүхдийн баярын үйл ажиллагаа зохион байгуулав

Emart дэлгүүрийн хамт олон хүүхдийн баярын үйл ажиллагаа зохион байгуулж, бяцхан үрсийг баярлуулжээ.

Энэ талаар салбарын захирал Г.Байгал "Скайхаппермаркет маань өнгөрсөн жилийн долдугаар сард нээгдэж, түүнээс хойш бараг жил үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхдийн баярын арга хэмжээг анх удаа зохион байгуулж байгаа нь амжилттай сайхан эхэллээ. Өнөөдөр хүүхдийн гар зургийн уралдаан, нүүрэн дээр зураг зурах үйлчилгээ, сагс болон дартсны тэмцээн гээд олон сонирхолтой арга хэмжээ зохион байгууллаа. Мөн "Скай трединг"-ийн оруулж ирдэг хувцасны загварын шоу болсон. Эдгээрээс гадна хүүхдийн эрүүл зөв хооллолтын аян, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан жимсний ач тусын талаарх сургалт, өөрсдөө бүтээгдэхүүнээ худалдаж авч сурах зэрэг  зөвлөгөө явагдлаа.  Мөн "Хөгжилтэй Еmart" гээд үйлчлүүлэгчдийн дунд хөгжилтэй орчин үүсгэхийн тулд бодитоор хоол хийж үзүүлэх шоу болон шагналтай тэмцээнүүдийг зохион байгуулсан нь амралтын өдрүүдэд ч тухтай үйлчлүүлэх орчин үүссэн гэж хэлж болно" гэлээ.

Арга хэмжээнд оролцсон "Та Монголд хэрэгтэй" ТББ-ын оюутан: "Манай байгууллага өнөөдөр нийт 20 орчим оюутныг хамруулан сайн дураараа ирж оролцлоо. Мөн Emart-тай байнгын харилцаа холбоотой ажилладаг. Тиймээс энд ирсэн хүмүүс, хүүхдүүдийг хөгжөөх зорилгоор flashmob-р оролцож, хүүхдүүдэд чихэр, зайрмаг тараасан. Эдгээр чихэр, зайрмагууд нь бүгд Emart-ын ах, эгч нарынх нь бяцхан дүү нартаа барьж буй бэлэгний нэг хэсэг юм" гэлээ.

 

Бусдад түгээх
  • gplus