Монголын анхны хиймэл дагуул “Мазаалай” өнөө өглөө 05:50 цагт /Улаанбаатарын цагаар/ хөөрөх байсан. Тодруулбал, АНУ-ын олон улсын сансар судлалын станц НАСА-гаас “SpaceX” компанийн ”Falcon 9” пуужингийн CRS-11 дугаарт нислэгээр Олон улсын Сансрын станцруу хөөрөх ёстой байсан юм. Гэвч борооны улмаас нислэг хойшлогдсон байна.
Дараагийн нислэгийг энэ сарын 4-нд буюу ням гарагийн өглөө 05:05 цагт /Улаанбаатарын цагаар/ хөөргөхөөр төлөвлөжээ.
Б.Орхон