Г.Буяндорж нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав
БНХАУ-ын иргэдээс 1.2 сая ам.доллар залилсан хэрэгт шүүгдэж байгаа “Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж нарын хэргийг хоёр өдөр шүүж, шүүх шийдвэрээ гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэргийг шүүгээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дахин нягтлан шалгах шийдвэрийг гаргасан байна.Мөн Г.Буяндоржийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулах шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Прокурорын байгууллагаас Г.Буяндоржийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг хэрэгт сэжиглэж байгаа юм. Мөн шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж нэр хүндэд нь халдсан хэрэгт шүүгдэгчээр татаад байсан юм.

Ами
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • saraa 2014-08-03 21:01:16
    baas schig tsaraitai ulaan luiwarchin ichih bulchirhaigui amitan heleh ch ug oldohgui ni
    94.221.23.147
    Мэдэгдсэн Хариулах