29 дүгээр сургуулийн хашаанд барьсан барилгын хашааг буулгалаа
Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд барилга бариулахаар газар олгосон байсан билээ. Улмаар тус сургуулийн багш сурагчид хүчтэй эсэргүүцсэнээр Нийслэлийн Засаг даргын А/184 тоот захирамжаар хүчингүй болгосон биэлээ.

Тэгвэл тухайн газарт барилга барихаар барилгын түр хашаа барьсан байсныг өнөөдөр буулгаж, газрыг бүрэн чөлөөлжээ. Улмаар сургуулийн захиргаанд хүлээлгэн өгсөн байна.



Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus