Монголбанк инфляцийг нэг орон тоонд барих зорилтоо биелүүлж чадах уу
Монголбанкны гол зорилт нь инфляцийн түвшинг тогтвортой, нэг оронтой тоонд барих, эдийн засгийн бодит салбарыг мөнгөний бодлоготой уялдуулан дэмжих явдал.
 
Гэвч Монголбанк зорилтоо биелүүлж чадсангүй. Инфляцийг нэг орон тоонд барих талаарх яриа бараг л бэлэгдэл маягийн үг болж.  Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд инфляци 14,6 хувьтай байгаа бол Улаанбаатар хотод  15,1 хувьтай байна.
 
Монголбанкны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ оны сүүлч гэхэд инфляци 10 хувь руу дөхөж очих гэнэ. Энэ удаа тэдний тооцоолол бэлэгдэл бус тооцоолол байгаасай гэж найдах үлдэж байна. Монголбанкныханд ч бас найдах зүйл байгаа учир нь Монголбанк өнгөрсөн пүрэв гаригт мөнгөний бодлогын хүүгээ 1,5 хувиар нэмж 12 хувь болгосон юм.  Энэ нь инфляцийг бууруулахын тулд авч байгаа нэг арга хэмжээ гэж хэлж болно. Үнэндээ тэдэнд өөр арга байсангүй.
 
 Энэ оны эхний хагас жилийн статистикаас харахад иргэдийн хэрэглээний бүтцэд өөрчлөлт орж махнаас бусад хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлт харьцангуй буурчээ. Харин хүнсний бус бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт давамгайлах хандлагатай байгаа юм. Нэмж дуулгахад өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар инфляцийн түвшин улсын хэмжээнд 12.5 хувь, Улаанбаатарын хэмжээнд 12.3 хувьтай гарч байсан юм.
 
Харин Монголбанк зорилтоо биелүүлж чадвал энэ оны эцсээр инфляцийг нэг орон тоонд барих зорилтоо биелүүлж чадна.
 
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus