Монгол бичгийн улсын уралдаанд Дорнод аймаг тэргүүн байр эзэлжээ
Монгол бичгийн сургалт, сурталчилгааны “Ертөнц” төвөөс санаачлан гурав дахь жилдээ зохион байгуулсан “Үндэсний өв соёлоо түгээгч, тээгч-2017” улсын уралдаан 15 хоногийн турш гурван үе шаттай явагдаж өндөрлөжээ. Энэхүү уралдаанд багийн нийлбэр дүнгээр Дорнод аймаг тэргүүн байр эзэлж, монгол бичгийн улсын аварга аймгаар шалгарсан байна.

Энэхүү уралдаан монгол бичгийн унших, бичих үндсэн чадварыг сурагч бүрд олгох зорилготой юм. Уралдаанд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн нийт 280 гаруй бүлэг оролцсоноос нэгдүгээр шатанд Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдын 90 гаруй хувь нь хамрагдсан байна.

\Монгол бичгийн улсын уралдааны хоёрдугаар шатанд Н.Батзаяа, Л.Болормаа нарын багш нарын бэлтгэсэн Дорнод аймгийн Хэрлэн, Дашбалбар сумын нэгдүгээр сургууль, “Flower”, “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн сурагчид өндөр амжилт үзүүлжээ.

Б.Сансар
olloo.mn


 
Бусдад түгээх
  • gplus