
"BEST" арт галерей үзэгчдийн хүсэлтээр "Усан будгийн мастеруудийн үзэсгэлэн"-г өнөөдрөөс эхлэн шинэчлэн дэлгэхээр болжээ.
Өнгөрсөн сард дэлгэсэн уг үзэсгэлэнг давхардсан тоогоор нийт 2500-гаад хүн үзэж сонирхсан байна. Дахин тавих саналууд цөөнгүй ирсэн тул эдгээр саналуудыг харгалзан үзэж шинэчлэн дэлгэхээр болсон аж. Мөн уг үзэсгэлэнд ирснээр мастеруудын бүтээлийг үзээд зогсохгүй өөрийн хөргөө ч зуруулах боломжтой гэнэ.
П.УНДРАМ
Оллоо.мн