Хөвсгөлийг Улаанбаатартай холбох автозамын  ажлыг энэ онд багтааж дуусга гэв
2014 онд нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбож дуусгах учиртай Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймгийн автзамын барилгын ажлын явцын талаар Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ.

Өмнөговь аймгийн зам энэ наймдугаар сард ашиглалтад орно. Бусад замыг гэрээт хугацаанд нь буюу ондоо багтааж ашиглалтад оруулахын төлөө ажиллаж байна. Эдгээр замын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал бүрэн шийдэгдсэн. Зам барилгын компаниуд ажлаа чанартай гүйцэтгэх хэрэгтэй. Энэ асуудалд Зам, тээврийн яам гол анхаарлаа хандуулж ажиллаж байна гэж салбарын сайд ярилаа.

Хөвсгөл аймгийн төвийг Улаанбаатартай хатуу хучилттай автозамаар холбох ажлыг энэ онд багтаан чанартай барьж дуусгахыг Ерөнхий сайд хатуу анхаарууллаа.

Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үед Хөвсгөл, Булган аймгийн Засаг дарга нар болон Хөвсгөлийн замд тендер авч ажил гүйцэтгэж буй аж ахуй нэгжийн удирдлагууд оролцлоо.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2014-08-02 13:44:48
    ЭНЭ ЖУИЛ ЮУ Л БОЛ ЧАНАРГҮЙ НИМГЭН ЗАМ БОЛ ДЭМИЙ МӨНГӨ ХӨРӨНГӨ ЗАРЖ БАЙНА ГЭСЭН ҮГ аЛТАНХУЯГ Е/САЙД НЭР АЛДАР ХӨӨЖ ЧАНАРГҮЙ ЗАМ БҮҮ ТАВЬЖ ҮЗЭЭРЭЙ
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Болормаа 2014-08-02 11:38:33
    Төрсөн нутагд минь шинэ сайхан зам тавиасай гэж бодож банйа Би дараа жил ангийнхаа 25 жилийн ойд очино нутагаа их санаж байна 10-р анги төгссөнөөс хойш нутагаа зорьсонгүй
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
    • Болдоо 2014-08-04 02:14:09
      Аль өнгөрсөн жил л тууз хайчилчах гээд байсан болоогүй юм уу. Зам тавьж байгаа нь сайн хэрэг. Чанар маш муу байгаа шүү. Яг ажлын явц дээр нь шалгаж баймаар юм.
      27.123.213.4
      Мэдэгдсэн Хариулах
  • нүдээр 2014-08-02 09:47:58
    тэр замаар яваад ирсэн хүний үгээр бол наадах чинь үлгэр л байна гэнэ шүү
    112.72.13.173
    Мэдэгдсэн Хариулах