Хөдөө, орон нутгийн замд 24 цагаар хяналт тавьж байна
ЗЦГ-аас хөдөө, орон нутгийн замд гарч буй осол аваар, зөрчил дутагдлыг бууруулах зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллуулж эхэлжээ. Хөдөлгөөн эргүүлийнхэн Улаанбаатар хотоос Дархан, Эрдэнэт, Налайх, Багануур, Төв аймгийн нутаг Лүн, Баянцогт сумын чиглэлд зорчиж буй хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч болон хөдөлгөөнд оролцогч нарын замын хөдөлгөөнд оролцож буй байдалд хяналт тавих юм байна.

Одоогоор хөдөө, орон нутгийн замд хийж буй хяналт шалгалтыг наймдугаар сарыг дуустал тасралтгүй 24 цагаар үргэлжлүүлэхээр болсон аж. Үүнтэй холбогдуулан орон нутагт зорчих, орон нутгаас нийслэлийг зорих гэж байгаа бол Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм болоод бусад нийтээр дагаж мөрдөх хууль дүрмийн хэрэгжилтийг сайтар дагаж мөрдөхийг жолооч нарт анхааруулж байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.