Гадаадын иргэн арилжааны банкийг луйварджээ

Гадаадын иргэн бэлэн мөнгөний машинаас их хэмжээний мөнгө луйвардсан хэргийг цагдаа нар илрүүлжээ. Румын улсын иргэн 35 настай Л.А гэгч гадаад иргэдийн арилжааны банкны төлбөрийн картын мэдээллийг хууль бусаар олж авч, төлбөрийн картуудад суулган манай арилжааны банкны бэлэн мөнгөний машинаас онц их хэмжээний луйврын гүйлгээ хийжээ.
 
Тэрээр өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 8-н хүртэл удаа дараа хууль бус гүйлгээ хийсэн банйа. Ингэхдээ луйвардсан мөнгөө манай иргэдийг хуурч мэхлэн баримтыг нь ашиглан гадаад руу шилжүүлдэг байсныг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид илрүүлэн шалгаж байна.

Зууны мэдээ
Б.Заяа

Бусдад түгээх
  • gplus