Шинэ байрны үнийн “хөөс” арилсан уу
Орон сууцны “хөөсөрсөн” үнийг буулгахын тулд Засгийн газраас боломжтой бүхий л аргаа хэрэглэж буй хэмээн хэлчихвэл ташаарсан болохгүй биз ээ.

Учир нь Төрийн орон сууцны  корпорацийг байгуулж, түүгээрээ дамжуулан хямд үнэтэй орон сууц нийлүүлж, барилгын зах зээл дэх орон сууцны үнэ буух боломжтой, иргэдэд өртөг багатай орон сууц нийлүүлэх боломж байгааг харуулсан билээ. Энэ бол “Буянт-Ухаа” орон сууцны хороолол бөгөөд 1 метр квадрат талбайн үнэ нь 1 сая 280 мянган төгрөгөөр зэх зээлд гарч байгаа юм. Энэ бол ахиц. Дараа дараагийн орон сууны хорооллын дундаж үнэ ийм байх боломжтой гэдгийг харуулсан уриалсан алхам бол энэ.

Үүнээс гадна орон сууцны үнийг бууруулах зорилгоор барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж байгаа. Энэ бодлогынхоо хүрээнд өнгөрсөн жил гаруйн хугацаанд барилгын материалын 71 үйлдвэрт 160 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон тооцоо байна.

Тэгэхээр өнгөрсөн жилээс ийм хэмжээний зээлийг төдий хэмжээний барилгын материалын үйлдвэрүүдэд олгосон гэхээр тэдгээр үйлдвэрүүд гэрээнийхээ дагуу өмнөхөөсөө арай хямд үнээр барилгын ажил гүйцэтгэгч компаниудад бараагаа нийлүүлэх боломж бүрдсэн гэсэн үг. Үүнийг л хэрэгжүүлэх үүднээс дээрх бодлогыг гаргасан гэсэн үг.

Харин үр дүнд нь барилгын 30 төрлийн материалыг дотооддоо үйлдвэрлэж, гаднаас авах шаардлагагүй болсоныг өнөөдөр албаныхан хэлж байгаа билээ. Мөн барилгын материалын үйлдвэрлэл явуулах тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллагад шилжүүлсэн. Ингэснээр үйлдвэрүүд богино хугацаанд чанартай барилга барих боломж бүрдүүлсэн хэмээн албаныхан тайлбарлаж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр төр засгийн энэ их хүчин чармайлт  талаар болсон юм биш байгаа. Орон сууцны хөөсөрсөн үнийг бууруулж чадсан уу. Барилгын материал үйлдвэрлэгчдийг дэмжсэний гол зорилго биелэлээ олсон уу.

Үүнд одоо хариу өгье.



Өнөөдөр Монголын зарын хамгийн том сайт болох Үнэгүй.мн сайтад аливаа бүтээгдэхүүн  хамгийн бодит үнээрээ байдаг.Тэгвэл уг сайтад тавьсан зараас харахад барьж байгаа орон сууц нь байршлаасаа хамаараад үнэ нь эрс ялгаатай байна /Дээрх хүснэгтийг хэлэв/.
Тодруулбал, Дээрх сайтад тавигдсан ирэх 2015 он гаргаад ашиглалтад орох шинэ байрнуудын үнэд харьцуулалт хийлээ. Хотын төвийн А, Б зэрэглэлд баригдаж буй орон сууцуудын метр кв-ын үнэ  2 сая 200 мянгаас 2 сая 500 мянга хүртэлх үнэтэй байна.

Харин хотын захын дүүргүүдэд 1 метр кв нь 1саяас 1сая 900 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр орон сууцны үнэ тухайн барилгад орж байгаа материалаасаа  илүүтэй байршлаасаа хамааран харилцан адилгүй үнэтэй байна. Үнийн зөрүү ч их байна. Тэгэхээр одоо ч байрны зах зээлд хөөсөрсөн үнэ байсаар байгааг харуулж байгаа биш үү. Та бүхэн дээрх хүснэгтээс өөрсдийн дүгнэлтээ хийнэ үү.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zah zeelee ajigla 2014-08-04 10:35:44
    zugeeree ee hoo. oron suutsnii zeeliig bankuud olgoj bgaa. gehdee shalguur ni changarsan tiimees oron suutsnii zeeliin olgolt buursan shuu. ihenh barilgiin companiud ehneesee hyamrald orood ehelsen. odoo udahgui une navs buurna. uul ni odiid zui togtoloor
    103.10.23.87
    Мэдэгдсэн Хариулах
  • baavai 2014-08-04 09:49:17
    Oron suutsnii 8% zeelee zogsoohgui bol ene ho\'os hezee ch arilahgui shuu dee. Ene zeel ni tsaashdaa ediin zasgaa elgeer ni hevtuuleh baih daa.
    27.123.214.2
    Мэдэгдсэн Хариулах