ЭЕШ маргааш орон даяар эхэлнэ
Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш 12:00 цагаас монгол хэл, бичгийн шалгалтаар орон даяар эхэлнэ. Энэ жил ЭЕШ өгөхөөр 40388 шалгуулагч бүртгүүлснээс 87 хувь нь 2017 онд ЕБС төгсөж байгаа шалгуулагчид, 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байгаа аж.

Шалгалтыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 байранд авах юм. Бүртгүүлсэн шалгуулагчид www.eec.mn вебсайтаар орж, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авахыг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна. Хэвлэхдээ эхлээд шалгуулагчийн булангаар нэвтэрч ороод хувийн мэдээлэл гэсэн хэсэгт дарна. Дараа нь зүүн дээд буланд байрлах хэвлэх гэсэн хэсэгт дарж хэвлэх ёстой аж.

Шалгалтад орохдоо шалгуулагчид дараахь материалыг бүрдүүлнэ:

- Бүртгэлийн хуудас,

- Суудлын хуваарь,

- Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг,

- Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг,



Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus