Дундаж цалин өссөн “баярт” мэдээ
Дундаж  цалин өссөн  тухай мэдээллийн ҮСХ-оос танилцуулаа. Тодотгон хэлбэл монголчуудын сарын дундаж цалин 959.1 мянган төгрөг болж нэмэгдсэн гэнэ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 959.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 87.7 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 16.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Нэг үгээр монголчууд бидний цалин улирал тутамд өсч байгааг тоон мэдээлэлд дурьджээ. Тоон мэдээллийн дагуу бидний жилийн орлого арван сая хол давж байна.

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид өмнөх улирлаас 6.2 мянгаар, 500.0-700.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.0 мянгаар, 1500.0 мянган төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагчид 6.1 мянгаар нэмэгдсэн байна. Харин 192.0-300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид өмнөх улирлаас 4.7 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.5 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 11.1 мянгаар, 1100.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 5.6 мянгаар, 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.4 мянгаар буурсан байна. Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2481.2 мянган төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 600.6 мянган төгрөг байна. Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 628.6 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 755.8 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 866.3 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 984.6 мянган төгрөг, 200, түүнээс дээш ажиллагчтайнх 1391.2 мянган төгрөг байгаа аж. Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд энэ оны 1 дүгээр улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1243.7 мянган төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 495.4 мянган төгрөг буюу хамгийн бага байна.

Тэгвэл дундаж цалинг хэрхэн тооцоолон гаргасан бэ? Хэдэн жилийн өмнө НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэргэжилтнүүд 72 орны хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг тооцоолон гаргажээ. Ингэхдээ дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орноос эхлээд ядуу буурай улсыг хүртэл хамруулсан өргөн хүрээтэй судалгааныхаа үр дүнд дэлхий нийтийн дундаж цалин 1480 ам.доллар гэсэн “өөдрөг” тоон мэдээллийг гаргажээ. Гэвч дэлхийн нийт хүн амын 30 гаруй хувь нь хоёр ам.доллар ч хүрэхгүй орлоготой гэдгийг тэд мартаагүй ч бас тайлбар өгч чадаагүй юм. Уг үүнтэй ижил цалингийн доод хэмжээнээс нэг их илүүгүй цалинтай иргэдэд хандан монголчууд нэг сая шахам төгрөгийн дундаж цалинтай гэж хэлэхэд хэтэрхий үнэмшилгүй мэдээлэл өгсөн “хэрэгт” орж байна. Гэхдээ л энэ бол Үндэсний статистикийн хорооноос хийсэн мэдээлэл. Бидний дундаж цалин 959.1 мянган төгрөг.
 
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine