Эргүүлийн алба хаагчдад 36 унадаг дугуй бэлэглэв

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр “Унадаг дугуйн ертөнц” ХХК-иас 36 ширхэг унадаг дугуй худалдан авч, “Дугуйт эргүүл”-ээр ажиллах цагдаагийн алба хаагч нарт хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.

Дугуйт эргүүл ажиллуулснаар иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээлэлд шуурхай цаг алдахгүй очих, авто замын түгжрэлээс сэргийлэх, гудамж талбай олон нийтийн газарт эргүүлийн үйл ажиллагааг тогтмолжуулан иргэд, оршин суугчдын амар тайван ажиллаж амьдрах нөхцөл бүрдэх юм.

П.ГОО 

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus