Хуучны орон сууцны аюулгүй байдалд шалгалт хийж байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 1950, 1960 онд барьсан орон сууцны барилга байгууламжийн чанар аюулгүй байдлыг шалгах, эрсдлийг тооцох  үзлэг шалгалт эхлээд байна.

Шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын холбогдох албан тушаалтан нар тус тусын үүрэг чиглэлийн хүрээнд ажлын төлөвлөгөө боловсруулан  хамтран явуулж байгаа юм.

Нийслэлийн Онцгой байдлын газар орон сууцны барилга байгууламжийн 1 дүгээр давхар болон барилгын зоорийн давхарт өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилгын ажлын зургийг мэргэжлийн байгууллагуудаар хянуулж, зөвшилцсөн байдал, объектын цахилгаан шугам сүлжээний монтаж, цахилгаан тоног төхөөрөмжийн төлөвлөлт нь стандартын шаардлагын дагуу хийсэн байдал, орон сууцны барилгын гал тэсвэршилтийн зэрэглэл норм дүрмийн шаардлагад нийцэж байгаа эсэх зэргийг шалгах бол нийслэлийн  Ерөнхий төлөвлөгөөний газар нь орон сууцны барилга байгууламжийг паспортжуулах, тэдгээрийн чанар, насжилтыг тодорхойлох, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт хянан баталгаажуулалт хийх, эрсдэлтэй объектуудын зориулалтыг өөрчлөх, хүчитгэх эсхүл буулгах дүгнэлт гаргах зэрэг  ажлыг зохион байгуулах юм байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь олон жилийн өмнө баригдаж, ашиглагдаж байгаа барилга байгууламж, тэдгээрийн хийц бүтээц, инженерийн шугам сүлжээний ашиглалтын хэвийн байдлыг шалгаж дүгнэлт гаргах юм. 

Эрх бүхий албан тушаалтан энэхүү шалгалтыг хийж байгаа учраас СӨХ, Орон сууц нийтийн аж ахуйн конторууд шалгалт зохион байгуулж байгаа ажлын хэсгийнхэнд туслаж, мэдээ мэдээллээр хангах шаардалгатай бөгөөд иргэдийг ч энэхүү ажилд идвэхтэй оролцохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриалж байна.

Шалгалтын эцсийн дүнг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн цаашид авах арга хэмжээний санал боловсруулна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kjhk 2014-08-06 09:46:29
    Номтын ам гэдэг компаныг шалгаж өгнө үү барьж байгаа барилга нь 16 давхар мөртлөө 1 давхар барилгын шаардлага ч хангахгүй барилга барьж байна. арматур, бетон , тэнхлэг, вибратор тавьсан байдал үнэн хэцүү дээ 1000 д айлыг хохироож байгаа компани шүү
    103.26.193.5
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-08-04 07:21:31
    tsag ni bolson um daa. zuv ajil khiij baina. amjilt khuseed bodit medeeleel iig bidend ogooroi gej zakhie.
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах