Барилгын салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөгтэй
Барилга, хот байгуулалтын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Өдөрлөгөөр хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн салбарынхан, дэвшилтэт техник технологийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээг авах боломжтой. Ипотeкийн найман хувийн зээл, барилгын зураг төслөөс гадна барилгын зөвшөөрөл, хууль эрхзүйн мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээ явагдана. Мөн салбарын голлох Төрийн болон Төрийн бус мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд өдөрлөгт оролцоно.

Түүнчлэн өдөрлөгт Улаанбаатар хотод захиалга авч буй шинэ орон сууцны борлуулалтыг дэмжин ажиллагч Орон сууцны бирж, Барилгын нэг цэгийн үйлчилгээг үзүүлэгч "Барилгачин групп", барилгын салбарын мэдээ мэдээллийг түгээгч "Барилга.МН" сэтгүүл, www.barilga.mn сайт оролцож, иргэдэд үйлчилгээ үзүүлэх болно.
Бусдад түгээх
  • gplus