Таргалахаас айхгүйгээр хүссэнээрээ идэж болох таван хоол
Сайхан бие галбираа гаргаж, дуртай даашинзаа өмсөөд хотын гудамжаар алхах гэтэл илүүдэл жин чинь чамд саад болж байгаа юм биш биз. Тэгвэл ямар хоол таргалуулдаггүй вэ?
 

ЗАГАСНЫ МАХ


Загасны мах нь бусад махыг бодвол илчлэг бага дээр нь мөн л амин дэмээр баялаг юм. Тиймээс ихэвчлэн жингээ барьж байгаа хүмүүс болон бага насны хүүхдэд илүүтэй тохиромжтой. Учир нь загасны мах нь өсөлтийг дэмжиж, хүүхдийн дархлааг сайжруулдаг байна.
 

БАЙЦААТАЙ ХУУРГА


Байцаа нь шингэц сайтай, эрүүл тэжээллэг хүнсний ногоонд ордог бөгөөд хүний ходоодны өөх тосыг өөртөө шингээж эрүүлжүүлэх ач тустай тул эрүүл, зөв хооллох сонирхолтой хүмүүс энэхүү хоолыг сонгоорой.
 

ӨНДӨГТЭЙ, ХЭРЭЭНИЙ НҮД (395 ККАЛ)


Энэ хоолыг идсэнээр та таргалах тухай мартах хэрэгтэй... Орц: 1. Оливын тос 1 хоолны халбага, 2. Сонгино 1ш, 3. Ногоон хэрээний нүд 8ш, 4. Давс, 5. Перец, 6. Руккола 2 стакан, 7. Улаан лооль 1ш, 8. Фета бяслаг, 9. 2 өндөг танд хэрэг болно. Хийх арга: Төмс цэвэрлэгчийн тусламжтайгаар хэрээний нүдийг туузан хэлбэрээр зүснэ. Сонгины хамт дунд зэргийн гал дээр шараарай. Шарахдаа үүнийгээ шаржигнасан болох ёстой гэдгийг мартаж болохгүй шүү. Хэрээний нүдээ саванд гаргаж, руккола, улаан лооль, фета бяслаг, нимбэгний шүүс зэргийг хийж хутгана. Шарсан өндөгний хамт идэхэд тохиромжтой.



АВОКАДОГААР ХИЙСЭН КИМБАБ (512 ККАЛ)


Орц: 1. АВОКАДО 1 Ш, 2. Амтат чинжүүний тал, 3. Лууван 1 ш, 4. Хулуу, ¼ шар будаа. Сүмс хийхэд: Исгэгч 2-4 халбага, горчиц буюу гич 1 хоолны халбага, тамари соус 1-2 цайны халбага, нимбэгний шүүс 1 хоолны халбага, давс, перец хэрэгтэй. Сүмс бэлдэхийн тулд бүх хүнсээ хийгээд өтгөн болтол нь миксердэнэ. Харин кимбаб хийхийн тулд далайн байцаан дээр авокадогийн зөөлнийг хийж, сүмс, нарийнхан зүссэн амтат чинжүү болон лууван, хулуу, шар будаа зэргийг тавьж ороогоорой.
 

ГУРВАЛЖИН БУДААНЫ ГОЙМОНТОЙ РАСОЛЬНИК


Орц: 1. Тахианы цээж мах - 200гр 2. Лапша гоймон -100гр 3. Дүпү 50гр 4. Бор мөөг 5. Ногоон огурцы 6. Бууцай 7. Редиск 8. Авакодо 9. Брокли Хийх арга: Тахианы цээж махаа тосгүй шарж бэлэн болгоно. Гоймонгоо зөөлөн гал дээр 10 минут чанаж болгоно. Дүпүгээ нимгэн хэрчээд зөөлөн гал дээр 2 талаар нь шарж бэлэн болгоно. Бусад орцуудыг өөрийн дуртай хэлбэрээр амтлаарай. Фитнессээр хичээллэж байгаа болон жингээ барьж байгаа хэн бүхэнд зориулсан хоол юм шүү.
Бусдад түгээх
  • gplus