Хот хоорондын 72 чиглэлийн тасалбарыг TVM машинаас  худалдан авах боломжтой
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Хот хоорондын нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэм денвер оюун ухаан” ХХК болон “Метатек” ХХК-тай хамтран хот хоорондын зорчигч тээврийн тасалбар борлуулах TVM (Ticket vending machine) системийг нэвтрүүлэн Сонгинохайрхан зорчигч тээврийн төвд байршуулжээ.

Өмнө нь иргэд заавал Зорчигч тээврийн төвүүд дээр очиж худалдаж авдаг байсан бол одоо хотын төвд аль өөртөө ойр байрлах цэгүүдээс энэхүү машины тусламжтайгаар тасалбараа худалдаж авах боломжтой аж. Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, найдвартай, хурдан шуурхай хүргэх зорилгоор цаашид ирэх наймдугаар сарын 01-ний өдрөөс олон нийтийн үйлчилгээний төвүүдэд ТҮМ машинаа байрлуулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Хот хоорондын 72 чиглэлийн тасалбарыг эндээс худалдан авах боломжтой.

П.Гоо
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus