Хүндийн өргөлтийн залуучуудын ДАШТ эхэллээ
Хүндийн өргөлтийн Залуучуудын ДАШТ Япон улсын нийслэл Токио хотноо өнөөдөр эхэллээ.

Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас гурван тамирчин оролцож байна. Тодруулбал, тэмцээний 63 кг-д ОУХМ Г.Анужин, 53 кг-д ОУХМ З.Золбоо, Ч.Нямзул нар тус тус өрсөлдөнө. Мөн манай улсаас шүүгчээр Л.Тунгалаг ажиллах юм.

Тэмцээн энэ сарын 23-нд өндөрлөнө.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus