Хангайн уулархаг нутгаар түр зуурын бороотой

-Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар түр зуурын бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ-

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь тал, хээрийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 33-38 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 22-24 градус дулаан байна.
Бусдад түгээх
  • gplus