“Токио комаки” балет Улаанбаатар хотноо тоглож байна
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд Азийн анхны балетын компани болох “Токио Комаки” Монгол Улсад айлчлан тоглолт хийж,  МУГЖ Д.Алтанхуягтай хамтран Игорь Стравинскийгийн “Галт шувуу” болон Фредерик Шопены “Шопениана” балетыг Монголд анх удаа УДБЭТ-ын тайзнаа толилуулж байна.

“Токио Комаки” балетын энэхүү айлчлан тоглолт нь хоёр орны соёлын харилцаа ялангуяа сонгодог урлагийн харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдолтой бөгөөд дипломат харилцааны ойн хүрээнд 2017 онд соёл, урлаг, спортын олон арга хэмжээг хоёр талдаа зохион байгуулах аж.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus