Г.Ундармаа: Би тайзаа орхиогүй

Шинэ үе” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Ундармаагийн санаачилсан “Итгэлийн танхим” нээлтээ хийлээ. Тэрээр Эх нялхсын төвийн хүлээлгийн танхимыг тохижуулсан юм. Нээлтийн үеэр жүжигчин бүсгүйтэй ярилцлаа.

-“Итгэлийн танхим”-аа нээсэнд тань баяр хүргэе?

-Баярлалаа. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийг тэсэн ядан хүлээлээ. Олон жил бодож, төлөвлөж явсан зүйлийнхээ ард нь гарсандаа баяртай байна.

-Таны төслийн ажил 2011 оноос эхэлсэн. Энэ санаа хэзээ орж ирсэн бэ?

-Эмнэлэгт хэвтсэн аавыгаа сахиж байхдаа эмнэлгийн байдал, ажилчдын ажиллах нөхцөл тааруу байгааг ажигласан юм. Энэ үеэс хүмүүст тусалж, нэг ч гэсэн сайн үйлс хийхсэн гэж бодож явсан. Эх нялхаст дандаа бага насны хүүхдүүд, эхчүүд хэвтдэг. Би өөрөө эмэгтэй хүн учраас энэ эмнэлгийн нэг танхимыг ч болтугай засварлаж, буян үйлдье гэж шийдсэн юм.

-Танхим руу ороход л халуун дулаан уур амьсгал мэдрэгдэж байна?

-Дотоод заслаа хүүх­дүүдэд зориулж, илүү со­нир­холтой, анхаарал тата­хаар хийхээр ярилцсан. Тиймээс хана таазан дээ­гүүр нь үлгэрийн баат­руудыг зурвал багачууд сонир­хох байх гэж бодлоо. Хүү­хэд гэдэг сониуч шүү дээ.

-Та уран бүтээлдээ хэзээ орох вэ?

-Уран бүтээлээсээ түр чөлөө аваад байна. Гэхдээ тайзаа орхисон юм биш. Удахгүй шинэ уран бүтээлээрээ мэндчилэх болно. 


Ч.ГАНТУЛГА
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.