Усанд автсан иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав

Нийслэлийн нутаг дэвсгэрт их хэмжээний бороо орсны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт иргэдээс 53 мэдээлэл ирсэн байна. Үүнээс 15 дуудлагын дагуу гэр хорооллын айл өрхийн хашааны ус, автомашины гражын усыг Аврах анги 105, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн 150 гаруй албан хаагчид шуурхай арга хэмжээ авч соруулан ойр орчимд амьдарч байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.  
Усанд автаж бэртэж гэмтсэн иргэн байхгүй хэмээн нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ. 

Тухайлбал, Баянгол дүүргийн 4-р хороо 28, 29-р байрны автомашины граж усанд автсан байсныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид соруулж аюулгүй болгосон. Мөн дүүргийн 4-р хороо Голден парк 2 хотхоны 301-р байрны автомашины граж усанд автсаныг нийслэлийн Аврах анги 105-ын албан хаагчид соруулж ажиллажээ.

Түүнчлэн нийслэлийн Онцгой комиссын ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын хэсгийн хуралдаан Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын өрөөнд хуралдаж холбогдох гамшгаас хамгаалах албадад үүрэг чиглэл өгчээ. 





Бусдад түгээх
  • gplus