“Олимпийн алдар” меделиар шагнав
Монголын Үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны хүндэтгэлийн танхимд өнөөдөр Монголын пауэрлифтингийн холбооны гурван тамирчинд “Олимпийн алдар” одон гардууллаа. 

Тухайлбал, пауэрлифтингийн дэлхийн аварга Д.Алтанхуяг, ДАШТ-ий мөнгөн медальт П.Болдбаатар, тивийн аварга Ш.Чанарав нарт МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч, Ардын багш, гавьяат тамирчин Ц.Дамдин МҮОХ-ны "Олимпийн алдар" одонгоор энгэрийг нь мялаасан байна.

Дашрамд сонирхуулахад, Монголын пауэрлифтингийн холбоо энэ сард Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит хурлаар МҮОХ-ны гишүүн холбоо болсон юм.
П.ГОО
Бусдад түгээх
  • gplus