Д.Долгион “Дэлхийн супер модель” болжээ
Дэлхийн супер модель буюу “World Super Model 2017” тэмцээн хоёр долоо хоногийн турш манай урд хөршид зохион байгуулагджээ. 30 гаруй орны шилдэг моделиуд финалын шатанд шалгарснаас тэргүүн байрт Чех улсын модель шалгарсан бол хоёр, гуравдугаар байрт Хятад, Бразил улсуудын моделиуд шалгарчээ. Тэгвэл тус тэмцээний тусгай байрт Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Гоёл 2017” наадмын шилдэг загвар өмсөгч Д.Долгион шалгарсан байна.

Ийнхүү Д.Долгион тусгай байрын шагнал хүртсэнээрээ дэлхийн супер модель буюу “World Super Model 2017” тэмцээний олон улсын нүүр царай болж, элч төлөөлөгчийн батламжийг гардан авчээ. Дашрамд дуулгахад Д.Долгион нь тус тэмцээний турш зохион байгуулагдсан шалгаруулалтуудаас хамгийн олон шалгаруултад тэнцэж загварын шоу болон зураг авалтуудад моделиор уригдан оролцжээ.











Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus