“Цагаан суварга”-ын асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандав
УИХ-ын дэд дарга Л.Цог өнөөдөр  сэтгүүлчидтэй уулзан Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” УИХ-ын тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үзэж байгаа юм байна. Дээрх тогтоолд “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж заасан нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж, түүнийг хүчингүй болгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Улсын төсвийн хөрөнгөөр олон удаа хайгуул хийсэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон ордыг үнэгүйдүүлэх замаар хувийн өмчлөлд хууль бусаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн хэмээн үзэж байгаагаа ч тэрбээр энэ үеэр илэрхийлсэн юм.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bayram 2014-08-05 07:33:11
    oyu tolgoi gej sataarch baikhad tuunees dutkhaargui ordiig yakh gej baigaa boldoo. bidnii kheden mongolchuu manjid l ingej deerlkhuulj baisan baikh.