С.Ганбаатарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ
Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Баянзүрх дүүргийн шүүхэд хандсан.

Зөрчлийн материалыг хүлээн аваад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр 18 дугаар захирамж гаргажээ.

Захирамжаар С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг дутуу шалгасан, Шүүгчийн захирамжид дурьдсан асуудлуудыг нэмж шалгуулахаар даалгавар өгч Цагдаагийн байгууллагад буцаан шийдвэрлэсэн байна.
 
П.Гоо
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus