Микро автобусныхан хариугаа нэхлээ
Жагсаалын үеэр тэд Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлд албан шаардлага хүргүүлжээ. Эл шаардах бичгийнхээ хариуг авахаар 60 гаруй микро автобусны 120 гаруй хүн дахин цугласан ч хариугаа авч чадалгүй тарцгаасан юм.
Тэд "хотын дарга Э.Бат-Үүл Нийслэлийн нийтийн тээврийн газар хариу өгсөн гэж туслах нь хэлсэн. Удахгүй Нийтийн тээврийг газраас хариу өгнө гэсэн" хэмээлээ.

Мөн тэд "Микро автобусны шугамыг өөрчилсөн нь иргэнд ч хохиролтой. Иргэд микрогоор хотын нэг захаас нөгөө зах хүртэл саадгүй явдаг байсан бол одоо хоёр, гурав дамжиж байна. Ажлаасаа хоцорч байна. Автобус нь хүрэлцэхгүй байна. Үүнийг зорчигчид ч хэлж байгаа" гэсэн юм.

Бага оврын автобусууд хөдөлгөөний ачаалал түгжрэл үүсгэдэг тул төв орчмын гол гудамж, замуудыг өнгөрсөн сараас хаахаар болсон. Тодруулбал, Энэбишийн өргөн чөлөөний Эх нялхсын баруун уулзвараас Их тойруугийн Ногоон нуурын гудамжны уулзвар хүртэл, Ногоон нуурын гудамжны уулзвараас Цагдаагийн гудамжны уулзвар хүртэлх замын зүүнээс баруун чиглэлд хөдөлгөөнийг хязгаарлажээ. Гэсэн ч Нийтийн тээврийн үйлдвэрчний холбоо болон туслах чиглэлийн түр хорооны төлөөллүүд одоохондоо хуучин чиглэлээрээ үйлчилгээ явуулж байх шийдвэр гаргаад буй юм.

С.Саранзаяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus