АНУ тохиромжгүй загварын дүрэмт хувцсанд 94 сая ам.доллар зарлагаджээ

Пентагон Афганы цэргүүдэд ойд нуугдахад нь зориулагдсан дүрэмт хувцсанд 94 сая ам.доллар зарцуулжээ. Гэтэл Афганистаны нийт газар нутгийн ердөө хоёрхон хувийг ой эзэлдэг юм. Тэгэхээр Пентагоны өндөр албан тушаалтнууд Афганистаны цаг уурын бодит нөхцөлийг бодолцолгүйгээр дүрэмт хувцас сонгосон бололтой.

АНУ-ын арми үргүй зардал гаргадаг гэж нэг бус удаа шүүмжлэлд өртөж байсан түүхтэй. Гэвч Америкийн цэргийнхэн урьдын адил батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлнэ гэж дайрсаар байгаа юм.

Юуны түрүүнд үзэмжийг нь харжээ

 “Афганистаны БХЯ-ны Зэвсэгт хүчний хангамжийн шийдвэр тухайн улсын байгаль, цаг уурт нийцээгүй” хэмээн “Special Inspector General for Afghanistan Reconstruction” (SIGAR) комиссын баримтад дурджээ. Баримтад бичсэнээр АНУ-ын БХЯ-ны дүрэмт хувцасны сонголтыг хариуцсан эрх бүхий албан тушаалтнууд форм үйлдвэрлэгч “HyperStealth” компанийн сайт руу ороод л шийдвэр гаргасан бөгөөд тэдний сонголт ч Афганистаны Батлан хамгаалахын сайд Абдул Рахим Вардакт таалагдсан гэнэ.

Ингээд 1.364.604 иж бүрдэл дүрэмт хувцас, 88.010 өмдийг 94 сая ам.доллараар худалдан авчээ. Гэвч Афганистанд энэ дүрэмт хувцсыг хэрэглээд, үр дүнд хүрсэн тухай тооцоо судалгаа алга байна.

Пентагон Афганы цэргүүдэд ойд нуугдахад нь зориулагдсан дүрэмт хувцсанд 94 сая ам.доллар зарцуулжээ. Гэтэл Афганистаны нийт газар нутгийн ердөө хоёрхон хувийг ой эзэлдэг юм. Тэгэхээр Пентагоны өндөр албан тушаалтнууд Афганистаны цаг уурын бодит нөхцөлийг бодолцолгүйгээр дүрэмт хувцас сонгосон бололтой. АНУ-ын арми үргүй зардал гаргадаг гэж нэг бус удаа шүүмжлэлд өртөж байсан түүхтэй. Гэвч Америкийн цэргийнхэн урьдын адил батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлнэ гэж дайрсаар байгаа юм.

Гарын салаагаар урсгажээ

Пентагоны өртөг өндөр төслүүд нэг бус удаа шүүмжлэлд өртөж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд АНУ-ын шинэ онгоц болох “Gerald R. Ford” нь Америкийн флотын түүхэн дэх хамгийн үнэтэй онгоц болсон ч нислэг, буултын үед системийн алдаа зааж байгаа нь илэрчээ. Уг системийг зассаны дараа өртөг нь 301 саяас 961 сая ам.доллар болж нэмэгдсэн байна. Гэвч онгоц урьдын адил бүрэн засагдаагүй хэвээр байгаа аж.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus