Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг өчигдөр 00.00 цагаас хаалаа. Нэр дэвшигчид 18 хоногийн хугацаанд 21аймгаар явж мөрийн хөтөлбөрөө сурталчлав. Мөн өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Төрийн тугийг хүндэтгэх тухай зарлиг гаргалаа. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Ерөнхийлөгч зарлиг гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай 136 дугаар зарлиг гаргалаа.
Уг зарлигт:
1. Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалсугай.
2. Есөн хөлт Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгасугай.
3. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль болон холбогдох бусад журмыг дагаж мөрдөх, биелэлтэд хяналт тавихыг бүх шатны Засаг даргад үүрэг болгосугай гэсэн байна.
Уг зарлигийг гаргаснаар Төрийн ёслол холбогдох хууль, журмын дагуу утга төгөлдөр болж; төрийн бэлгэ тэмдгийн хэрэглээ эмх цэгцтэй болох нөхцөл бүрдэх юм.
Уг зарлигт:
1. Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалсугай.
2. Есөн хөлт Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгасугай.
3. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль болон холбогдох бусад журмыг дагаж мөрдөх, биелэлтэд хяналт тавихыг бүх шатны Засаг даргад үүрэг болгосугай гэсэн байна.
Уг зарлигийг гаргаснаар Төрийн ёслол холбогдох хууль, журмын дагуу утга төгөлдөр болж; төрийн бэлгэ тэмдгийн хэрэглээ эмх цэгцтэй болох нөхцөл бүрдэх юм.
Арьс ширний урамшуулал олгож эхэллээ
“Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-тай. Энэ журмын дагуу энэ сарын 23-ны өдрөөс эхлэн арьс ширний урамшууллыг олгож эхэллээ. Тодруулбал 2016 онд 64,255 малчны бэлтгэсэн 278,185 бодын шир, 2,846,747 богийн арьс, нэхий, нийт 3,1 сая арьс, ширэнд 12,7 тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор ХХААХҮ-ийн Сайдын А-70 тоот тушаал 05 сарын 25-ны өдөр гарсан. Өнөөдөр эдгээр 64,255 малчинд арьс, ширний урамшууллыг Монгол банк дахь Малчин дансаар дамжуулан олгож байна.
ААН-үүд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаагаа Засгийн газарт буцаан зарах боломжтой
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг төлбөртэйгөөр худалдаж авсан аж ахуйн нэгж, иргэд нэрлэсэн үнээр нь эргүүлэн авах боломжтой талаар Сангийн яамнаас мэдэгдлээ. Тодруулбал, ААН-үүд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаагаа Засгийн газарт буцаан зарах, төлбөрөө эргүүлэн авах боломжтой юм.
Засгийн газрын зүгээс дээрх иргэн, аж ахуйн нэгжүүдийн хувьцааг энэ оны есдүгээр сарын 01 хүртэл худалдан авах аж.
Хувьцаа худалдан авсан аж ахуйн нэгж, иргэд Засгийн газарт худалдах хүсэлтээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) эсхүл Төрийн банкны салбарт хүргүүлэх боломжтой юм. Ингэхдээ аж ахуйн нэгжүүд ҮЦТХТ-д мөнгө тушаасан баримт, байгууллагын гэрчилгээний хуулбарын хамт өгөх ёстой юм. Харин хувь хүмүүс ҮЦТХТ-д мөнгө тушаасан баримт, иргэний үнэмлэхний хуулбарын хамт хүсэлтээ хүргүүлэх аж.
Наадмын бэлтгэх ажил үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна. Баяр наадмын нээлт, хаалт, бөхийн барилдаан тасалбарыг ирэх сарын 7-ны өдрөөс эхлэн Соёлын төв өргөөний кассаар худалдахаар болжээ. Тасалбарын үнийг 16, 20, 24 мянган төгрөгөөр тогтоосон байна.
Энэ жилийн наадмын төсвийн 1.9 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас, 550 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргажээ.
1,978,294 сонгогч бүртгэгджээ
Энэ удаагийн сонгуульд 2,230,018 сонгогч санал өгөхөөр бүртгүүлснээс үндсэн сонгогчоор 1,978,294 сонгогч бүртгэгдсэн талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдэгдлээ.
Сонгуулийн хуулийн дагуу сонгогчийн нэрийн жагсаалтыг санал авахаас 25-аас доошгүй хоногийн өмнө санал авах байр, хүсэлт гаргасан улс төрийн намуудад хүргүүлсэн байна. Зургаадугаар сарын нэгний байдлаар Монгол Улсын хэмжээнд 2 320 094 сонгогч байгаа аж Үүнээс 7209 сонгогчийг гадаадад санал өгөх сонгогчийн нэрийн жагсаалтад оруулж, 1 980 052 сонгогчийг үндсэн сонгогчоор бүртгэсэн. Гадаадад 60-аас дээш хоногоор зорчсон 44 833 иргэнд түр хасалт тэмдэглэгээг хийж, хүргүүлжээ.
П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн