Гал гарсан хэсгийг засварлаж дуусчээ

"Говь" ХК-ийн үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцоно.  Хан-Уул дүүргийн нутагт байрлах “Говь” ХК-ийн үйлдвэрийн байранд энэ сарын 14-ний орой гал гарч, нийслэлийн Онцгой байдлын газрын бүх анги байгууллага, нийслэлийн Цагдаагийн газар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид болон тус компанийн ажилчид галыг унтраахаар ажилласан. 

Галын улмаас тус үйлдвэрийн дээврийн мансардны хэсэг бүхэлдээ шатсан билээ. Харин тус үйлдвэр гал гарсан хэсгийг засварлаж дуусчээ. Тиймээс өнөөдөр 12.00 цагт нээлтээ хийх юм байна. 
 

П.ГОО

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus