Элсэгчдэд зориулсан үзэсгэлэн яармаг гарна
Жил бүр зохион байгуулагддаг  “ШИНЭ ЭЛСЭЛТ-ШИЛДЭГ БОЛОВСРОЛ 2017” үзэсгэлэн яармаг Соёлын Төв Өргөөний Уран Зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд ирэх сарын 2-7-ны өдрүүдэд болно.  

Тус үзэсгэлэн яармагт БСШУСЯ-аас аттестатчилагдаж, магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, коллежууд оролцож, сургуулиа сурталчилна. Мөн гадаадын сургуулиудын төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаагаа танилцуулж дэлгэрэнгүй мэдээлэл олгож, шинээр элсэгчдийг  бүртгэх юм байна.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus