
Хөдөлмөрийн хүндэт медальт МУСТА, зураач С.Энх-Амгалан "Blue Moon" арт галерейд “Хан хурмастын хүлэг” 6 дахь бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 6-19-ний өдрүүдэд дэлгэхээр болжээ. Зураач энэхүү үзэсгэлэнд сүүлийн таван жилийн бүтээлээсээ 50 гаруй шигшмэл зургаа дээжлэн оруулах ажээ.
Уг үзэсгэлэнгээс хүүхдийн гэгээн хүсэл, өөдрөг төсөөллийг харж болох бөгөөд маргааш нээлтээ хийнэ.
Г.Уянга
оллоо.мн