Ж.Эрдэнэбат: Өөрсдийн нам дотроо хагарч болно, хүний намыг битгий хагал
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохоор ирсэн  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас сэтгүүлчид дараах асуултад тайлбар авлаа.

-МАН бүлгийн өргөтгөсөн хуралдаан хийж сонгуулийн дүнг хэлэлцэхэд МАН дотроо хоёр хуваагдлаа гэдэг мэдээлэл цацагдаж байна?

-Улс төрийн хүчнүүд сонгуулийн үр дүнгээ дүгнээд хуралддаг. МАН-ын Удирдах зөвлөл УИХ дахь бүлэгтэй  хамтарч хуралдсан. Өөрсдийн нам дотроо хагарч болно, хүний намыг битгий хагал гэж хэлмээр байна. Сошиалаар зохион байгуулалттай худал зүйл цацаж байгаад харамсаж байна.

-Хувьцааны ханш буурсан нь үнэн үү?

-Засгийн газрын хувьцаанд өөрчлөлт орж байгаа. Аж ахуй нэгж байгууллагуудын үнэ ханш ч тодорхой хэмжээгээр буурч байна.
 

У.Хүрэлсүх: Нам, бүлгийн хамтарсан хуралдаанаар ам зөрсөн зүйл гараагүй




-Удирдах зөвлөлийн хурал дээр Та хоёрыг хоорондоо муудалцсан гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар хэлнэ үү?

Шадар сайд У.Хүрэлсүх:

-Би чинь Ерөнхий сайдын удирдлага дор ажиллаж байгаа хүн. Засгийн газар бол кабинетын зарчмаар ажилладаг. Сонгууль болж байна. Ажиглаад байхад сонгууль хар мэдээлэл дунд өрнөж байна. Ямар нэгэн юмыг зохиож, санаанаасаа бичиж байна. Удирдах зөвлөл, бүлгийн хамтарсан хурал болсон. Сонгуулийн үеэр яаж ажиллах, юун дээр алдаж онож байгаагаа аль ч улс төрийн хүчин ярьж дүгнэдэг биз дээ. Түүнээс биш хэл ам гараад, Ерөнхий сайд бид хоёр муудалцаж, янз бүрийн хатуу үг шидэлцсэн зүйл байхгүй.

-Намын даргадаа хариуцлага тооцох асуудлыг хурлын үеэр ярилцсан уу?

-Тийм асуудал яригдаагүй. Хэзээ хариуцлага тооцох вэ гэдэг нь цаг хугацааны хувьд болоогүй байна. Сонгууль дуусаагүй байна. Үр дүн гарах ёстой. Хоёр дахь шатны санал хураалт болох гэж байна.

-Танай нам эхний санал хураалтаар ийм үр дүн хүлээгээгүй биз дээ?

-Сонгуулиар ямар үр дүн гарахыг аль ч нам мэдэхгүй. Сонгууль бол ард түмний сонголт. Би Онцгой байдлын сайдын хувьд гал, ус, сонгууль гурвыг битгий ингэж янз бүрээр ярьж бай гэж хэлдэг дээ.

П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus