Улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов
Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Австри Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов. Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн асуудлаар тэр дундаа Монгол, Австрийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн салбарт эрчимжүүлэх, Австрийн Засгийн газраас олгож буй 40 сая евроны нэн хөнгөлттэй зээлийг үр ашигтай хэрэглэх, хоёр орны дипломат болон албан паспорттой иргэдийг харилцан визээс чөлөөлөх, Монголын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын академийг бэхжүүүлэхэд хамтран ажиллах талаар  ярилцлаа.

Түүнчлэн олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцон, олон талт хамтын ажиллагааны салбарт бие биеэ дэмжин ажиллах, хоёр орны Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулах нь зүйтэйг хоёр тал онцлон тэмдэглэв.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дорж 2014-08-05 03:24:15
    Ядаж хятад явж виз гаргадаг явдлаа болиулж болохгүй юм байх даа. Ямар юмны чинь улс төрийн хамтын ажиллагаа. Дарга нар өөрсдөдөө ашигтай зүйл хийснийгээ ямар их юм хийсэн болгоно вэ? Энэ чинь өнөөх шинэчлэл нь үү?
    27.123.214.117
    Мэдэгдсэн Хариулах