Хятад улс эбола вирус тархсан нутгаас зарим бүтээгдэхүүн импортлохоо түр зогсоолоо
Баруун Африкийн бүс нутагт тархаад байгаа Эбола вирусын халдвараас манай урд хөрш болох Хятад улс сэргийлж  эхэллээ.Тодруулбал тус бүс нутгаас ирж буй жуулчдын ачаа тээшийг ариутгаж эхлээд байгаа юм байна. Түүнчлэн энэхүү бүс нутгаас амьтны гаралтай бүтээгдэхүүн болоод зарим бараа бүтээгдэхүүнийг импортлохыг түр хугацаанд зогсоожээ. Одоогийн байдлаар Эбола вирус нь Гвиней, Либери, Нигери, Сьерра Леонд тархаж 1,323 хүн халдварлаж, 729  хүн  амиа алдаад байна. ДЭМБ  вирусыг зогсоохоор ажиллаж байгаа ч вирусыг бүрэн устгах  эмчилгээ одоо хэр нь олдоогүй байгаа юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.