Шалгалтаар гурван тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрчээ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1,2,66 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус үндэслэн “Эрчим хүчний хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2015-2016 оны удирдлага, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийжээ.

Шалгалтаар 3 тэрбум 437 сая төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн байна. 2015 онд нийт 2,754,8 сая төгрөгийн орлого олж, 3,124,3 сая төгрөгийн зардал гаргаж, 369,5 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж, орлогын төлөвлөгөөг 59,9 хувиар зардлын төлөвлөгөөг 68,2 хувиар, цэвэр ашгийн төлөвлөгөөг -2,339 хувиар биелүүлж ажиллажээ. 2016 онд нийт 3,676 сая төгрөгийн орлого олж, 3,877 сая төгрөгийн зардал гаргаж, 200,9 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. 

Цаашид тус байгууллагын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, үргүй зардлыг арилгах, хөрөнгийн өгөөжийн сайжруулах, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний үндэслэлийг бодитоор хийх, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хууль, журмын дагуу төлөвлөх, гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах зэрэг үүрэг, даалгаврыг “Эрчим хүчний хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагуудад өглөө.   

П.ГОО 

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus