Утас, интернетийн сүлжээ байхгүй учир дүнгээ дамжуулахад саатал гарсан гэв
СЕХ-оос Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Баян-Өлгийн сонгуулийн хэсгүүдээс сонгуулийн дүн хоцорч ирсэн асуудлаар Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Аманбек "Баян-Өлгийн аймгийн 42 хэсэгт тооллого явагдсан. СЕХ-ноос ирсэн шийдвэрийн дагуу үлдсэн 47 хэсэгт техникийн тооллого явагдсан. Техникийн тооллогын үед намуудын төлөөлөл байлцах хүсэлт явуулсан. МАН-аас дөрвөн ажиглагчаа илгээсэн, харин АН, МАХН-аас ажиглагч оролцохгүй хэмээн мэдэгдсэн. Техникийн тооллогыг зургадугаар сарын 29-ний 19.00 цагаас эхэлж, 30-ны 24.00 цагт дуусгасан.

49 хэсэгт явуулсан техникийн тооллогоор МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын төлөө 12307, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын төлөө 7543, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын төлөө 2686 сонгогч саналаа өгсөн байна. Мөн хүчингүй 269 саналын хуудас байсан. Цэнгэл, Сагсай, Дэлүүн, Улаанхус сумын төвөөс алслагдсан хэсгийн мэдээ хоцорсон. Утас, интернетийн сүлжээ байхгүй учир дүнгээ дамжуулахад саатал гарсан" гэлээ.

П.ГОО 
Оллоо.мн 

 
Бусдад түгээх
  • gplus