Криштиано Роналдо гэрээслэлээ өөрчлөв

Криштиано Роналдогийн түүх өдрөөс өдөрт бичигдсээр байна. Түүн шиг өдөр бүр хүмүүсийн нүд, чихийг сортойлгож байдаг хүн цөөхөн. Ядуу зүдүү өссөн Роналдо хөвгүүн өнөөдөр хөлбөмбөгийн ачаар тэрбумаар тоологдох баян болжээ.

Түүний зөвхөн цалин пүнлүү, зар сурталчилгаанаас олж буй орлого гэхэд л жилд 250 сая еврог давж байна. Саяхныг хүртэл нэрт хөлбөмбөгчийн өв хөрөнгөнөөс хувь хүртэх (түүнийг нас барсан тохиолдолд) гол хүмүүс нь түүний хүү Криштиано Жуниор, ээж Долорес Авейро нар байсан юм. Одоо энэ жагсаалт өөрчлөгдөж байна. Тээгч эхийн тусламжтайгаар мэндэлсэн ихэр хүүхэд Эва, Матео нар гэр бүлд нь нэмэгдсэнээр хөлбөмбөгчийн амьдралд бас нэг том өөрчлөлт гарчээ.

Хэдхэн долоо хоногийн өмнө буюу зургадугаар сарын эхээр Роналдо Лиссабонд очиж Португалын шигшээ багтайгаа нэгдэхдээ нэгэн чухал ажлыг давхар амжуулжээ. Тэрээр гэрээс­лэлдээ өөрчлөлт оруу­лахаар өмгөөлөгч, хуульч­дын зартай фирм дээр очиж гэр бүл, өв залгамжлалын асуу­дал хариуцсан мэргэжилтэнтэй уулзсан байна. Үүний хамгийн гол шалтгаан нь мэдээж шинэхэн мэндэлсэн ихэр хүүхдээ гэрээслэлдээ багтаах юм.
 


 

Роналдогийн энэ их хөрөнгийг нь өв залгамжлах хүмүүс нь хамгийн түрүүнд хүүхдүүд нь, тэгээд эрх мэдэл ихтэй ээж Долорес нь ажээ. Криштиано тун ч гэр бүлсэг, өгөөмөр нэгэн бөгөөд түүнийг сайн таньж мэдэх хүмүүс мань эрийг тун өгөөмөр хэмээн тодорхойлдог билээ. Зарим эх сурвалжийн олж мэдсэнээр, Роналдо хэнийг ч гэрээслэлийнхээ гадна үлдээгээгүй аж. Хүүхдүүд, ээжээс нь гадна нэрт хөлбөмбөгчийн төрсөн ах дүү нар, зээ дүү нар нь гэрээслэлд багтсан байна. Тиймээс авга нь нас барсан тохиолдолд зээ дүү нар нь нас биед хүрэхдээ өв хөрөнгө өвлөж авна гэсэн үг.

Португалын хөлбөмбөгийн од бүх зүйлийг тодорхой, яв цав байлгахыг хүсдэг, хууль эрх зүйн асуудал дээр элдэв хар сүсэггүй байхыг эрмэлздэг аж.

Найз бүсгүй Жоржинагийн оньсого таавар мэт байдал үргэл­жилсээр байна. Түүнийг жирэмсэн гэх цуу яриа түймэр мэт л асч байлаа. Роналдо найз бүсгүйнхээ гэдсэн дээр гараа тавьсан зургаа олон нийтийн сүлжээгээр цацсан нь ийнхүү “хардахад” хүрсэн юм.

Италийн “Chi” сэтгүүл Жоржинаг жирэмсэн болсон, тэгэх тэгэхдээ бүр ихэр хүүхэд төрүүлэх гэж байна хэмээн бичжээ. Гэсэн хэдий ч испани бүсгүй Жоржина Родригес хэдхэн хоногийн өмнө загварын нэртэй агент­лагтай гэрээ байгуулснаар энэ яриа намжих тал руугаа оржээ.


Зууны мэдээ
Н.Мөнхжин

Бусдад түгээх
  • gplus