Амь насанд аюултай “эбола” вирусын халдвар тархсан Баруун Африкийн улсуудад 200 сая долларын яаралтай тусламж үзүүлнэ гэж Дэлхийн банк мэдэгдлээ.
Гвиней, Либери болон Сьерра-Леоны хүсэлтийн хариуд аль болох хурдан зөвлөлийн уулзалтаа хийнэ гэж тус банк мэдэгдсэн юм.Энэ санхүүжилтийг “эбола” тархсан бүс нутгийн улсуудад эм, тариа нийлүүлж, туслахад зарцуулах ажээ.
“Эбола тархаж байгаа замуудыг зогсоохгүй бол илүү олон хүн амь насаа алдаж болзошгүй гэж би эмээж байна” гэж Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким хэлэв.
Г.Уянга
оллоо.мн